Хууль зүй

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

"Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хууль

Хувийн хэвшил, чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэхэд чиглэсэн, төр-хувийн хэвшлийн харилцааг тодорхойлсон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг Улсын Их Хурлын 2026 оны 7 сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталжээ. Гол зохицуулалтууд:

  • Хувийн өмчийг зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээгээр, хуульд заасан журмаар, нөхөх олговортойгоор л хураан авч болно.
  • Бусад хууль, эрх зүйн актууд энэ хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөг дордуулахыг хориглов.
  • Төрийн хяналт шалгалтыг аль болох цахим хэлбэрт шилжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч хяналт шалгалт хийхийг хориглов.
  • Хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, шалгалтыг санаатай удаашруулахыг хориглов.
  • Ерөнхий сайдаар ахлуулсан Эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулагдана.

Эдийг засгийн эрх чөлөөний тухай хууль нь 3 бүлэг, 9 зүйл бүхий харьцангуй богино, зарчмын шинжтэй хууль болжээ. Энэхүү хуулиах ямар нэгэн үйл ажиллагааны шууд хориг, зөвшөөрлийн журам тогтоогоогүй, харин төрийн байгууллагуудад чиглэл, хязгаарлалт тогтоох зарчмын шинжтэй бөгөөд тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт "Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно." хэмээн заасан байна.

Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлаж зарчимуудыг ийнхүү тодорхойлсон байна. Үүнд:

  • Хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх;
  • Өмчийн халдашгүй байдлын зарчим;
  • Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн зарчим;
  • Шударга өрсөлдөөний зарчим;
  • Оролцоог хангах зарчим: аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай, тогтвортой орчныг бий болгох зорилгоор төрийн бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн саналыг сонсох, оролцоог хангана;
  • Хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл ил тод, хүртээмжтэй байх зарчим.

Аж ахуй эрхлэгчидийг хамгаалах хүрээнд Төрөөс хийх хяналт шалгалтыг хязгаарлаж, аж ахуй эрхлэгчидийн эрх ашиг зөрчигдөхөөр бол урьдчилан мэдэгдэж, санал авах, хувийн өмчийг үндэслэл журмын дагуу, нөхөх олговортойгоор хураах, нэр хүндэд нь халдахыг хогриглох зэргээр үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх ашигийг илүү баталгаажуулсан байна. Тодруулбал,

Хяналт шалгалтын хязгаарлалт

  • Төрийн хяналт, шалгалтыг биечлэн хийх шаардлагатайгаас бусад тохиолдолд цахим хэлбэрээр хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хяналт, шалгалт хийхгүй байх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн татгалзах эрхийг хүндэтгэнэ.
  • Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, хяналт шалгалтыг удаашруулахыг хориглоно.

Урьдчилан мэдэгдэх, хэлэлцүүлэг хийх үүрэг

"...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлгийг нэгээс доошгүй удаа зохион байгуулна."

Хувийн өмч хураахад тавих хязгаарлалт

Хувийн өмчийг хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно. Зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, үл ялгаварлаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу, нөхөх олговортойгоор хураан авч болно.

Нэр хүнд, дарамтын эсрэг зохицуулалт

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг доромжлох, гүтгэх, эд хөрөнгийг сүйтгэх, худал мэдээлэл тараахыг хориглосон байна.

Эдийн засгийн бодлогын зөвлөлийг байгуулахаар хуульчилсан.

  • Ерөнхий сайдаар ахлуулсан, гишүүдийн 50-иас доошгүй хувь нь хараат бус хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, ТББ-аас бүрдэх байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулахаар заажээ.
  • Тус зөвлөл нь хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний акт боловсруулахад Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн саналын хүлээн авах, оролцоог хангах, зөвлөмж гаргах, төрийн хүнд суртал/хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг нэгтгэн боловсруулж Засгийн газарт танилцуулах, хэрэв шаардлагатай бол Улсын Их Хуралд шууд тайлагнах (8.5.4) эрх үүрэгтэй байна.

Хууль санаачлагчид энэхүү хуулийн ач холбогдол, үр дагаврыг дараах байдлаар авч үзэж байна. Энэхүү хуулиар

  • Энэ хуулиар төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй,
  • үнэ тогтооход оролцохгүй,
  • бизнесийн орчин урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьсон.

Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, бизнест сөргөөр нөлөөлөх хуулийг батлагдсанаас хойш 6-аас доошгүй сарын дараа мөрддөг, нэг мэдээллийг төр нэг л удаа авах зохицуулалттай болж байна. Мөн төрийн хүнд суртлыг 2-3 дахин цөөрүүлж,

  • Эрчим хүч, санхүү, боловсролын салбарын 41 зөвшөөрлийг бүрмөсөн хүчингүй болгож,
  • Барилгын салбарт 1 үйл ажиллагаанд 3 зөвшөөрөл авахын тулд 3-4 жил зарцуулдаг байсныг зогсоох,
  • Нэгэнт авсан зөвшөөрлүүдийн хугацааг уртасгаж, тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээр олгодог,
  • Зөрчилгүй бол ажлын 2 өдөрт багтаагаад сунгадаг болно.
  • Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг 8-15 болгож цөөрүүлсэн.
  • Татвар нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрлийг цуцлах, сунгахаас татгалзахыг хориглож байгаа.
  • Нийтдээ 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж байна.

Хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож байгаа. Гадаад, дотоодоос татсан зээлийн хүүгийн орлогын татварыг 5 хувь болгон бууруулж, гадна, дотроос хямд эх үүсвэр татах бололцоог бий болгож байна. Улаанбаатарт 20 тэрбум төгрөг, орон нутагт 10 тэрбум төгрөгийн. 50 тэрбум төгрөгөөс дээш бол байршлаас үл хамааран 15- 20 жилийн баталгаа өгнө хөрөнгө оруулахад 10 жилийн тогтворжуулалт олгоно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дата төв хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь хөнгөлж, дэвшилтэт технологи, хүнс, аялал жуулчлалын салбарыг гадаадын ажилтны ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна.

← Мэдээ рүү буцах

Бизнесийн мэдээллийн товхимол

Долоо хоног, сар тутмын бизнесийн мэдээллийн товхимолыг имэйлээр хүлээн аваарай.