Үйлчилгээ
Монголд шинэ бизнес эхлүүлэх буюу өргөжүүлэх гэж байгаа компани, хөрөнгө оруулагчдад олон шинэ орчин, эрх зүйн зохицуулалт, практиктай нүүр тулахаас гадна олон зүйлийг нэгэн зэрэг шийдвэрлэх шаардлага тулгардаг. Бид дараах 5 үндсэн чиглэлийн үйлчилгээг нэг дороос хүргэнэ.
Захиргааны үйлчилгээ
Компани бүртгүүлэх, оффисын шийдэл, нягтлан, ажилтан сонгон шалгаруулалт, өдөр тутмын захиргаа болон орчуулгын үйлчилгээг нэг дороос гүйцэтгэн, таны үр ашиггүй суурь зардлыг хэмнэнэ.
Монголд шинэ бизнес эхлүүлэхийг хүссэн олон хөрөнгө оруулагч компани бүртгүүлэх, оффис байрлуулах, нягтлан бодогч болон захиргааны ажилтан авах зэрэг суурь ажилд цаг, хөрөнгөө зарцуулдаг. Хэрэв та ч гэсэн энэ нөхцөлд байгаа бол бид дараах үйлчилгээг үзүүлнэ.

Та дараах нөхцөлүүдийн аль нэгэнд байна уу?
- Монголд компани байгуулах, бүртгүүлэх, үүсгэн байгуулах баримт бичгээ ирээдүйд засаглалын хямрал үүсгэхээргүй байгуулмаар байна уу?
- Сууж ажиллах оффис, албан бичиг хүлээн авах хаяг, утас, уулзалтын өрөө хэрэгтэй боловч байнгын байр түрээслэхийг хүсэхгүй байна уу?
- Санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангаа хэнээр гаргуулахаа мэдэхгүй байна уу?
- Хаанаас хэрхэн ажилтан сонгон шалгаруулах, ярилцлага хийхээ мэдэхгүй байна уу?
- Албан бичиг бэлтгэх, орчуулуулах, албан бичиг хүлээн авах байнгын хүн хэрэгтэй байна уу?
Манай оффис — Улаанбаатар, Премиум Палас 711, 706-1
01 · 01 — Компани байгуулах, бүртгүүлэх
Компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ боловсруулах, улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох төрийн байгууллагад бүртгүүлэх, компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг хүлээлгэн өгөх, арилжааны банкинд данс нээх зэрэг бүх үйл явцыг удирдан гүйцэтгэнэ.
Мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагад виз, оршин суух зөвшөөрөл авах, төрийн үйлчилгээг цахимаар авахад шаардлагатай тоон гарын үсэг авах ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
01 · 02 — Оффисын шийдэл ба захиргааны аутсорсинг
Үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй компанид үнэтэй оффис түрээслэн олон захиргааны ажилтан, орчуулагч авах нь үр ашиггүй зардал болдог.
Бид манай бүрэн тохижуулсан өрөөнүүдийг ашиглах, манай хаяг, албаны дугаар, уулзалтын өрөө захиалж ашиглах, баримт бичиг хүлээн авах, илгээх, орчуулах зэрэг захиргааны бүх ажлыг таны өмнөөс гүйцэтгэнэ.
01 · 03 — Нягтлан бодох бүртгэл, татварын тайлагнал
Шинээр байгуулагдсан бизнест үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран санхүү, татвар, нийгмийн даатгалын бүртгэл хөтлөх, тайлан гаргах хуулийн үүрэг үүсдэг. Бид олон жилийн туршлагатай нягтлангийн хяналт бүхий багаар энэ үүргийг таны өмнөөс гүйцэтгэнэ.
01 · 04 — Ажилтан сонгон шалгаруулалт
Шинэ төслийн эхэн үед мэргэшсэн хүний нөөцийн баг байхгүйгээс сайн ажилтан хаанаас, хэрхэн олох вэ гэдэг асуудал үүсдэг. Бид эхний ээлжийн нэн шаардлагатай хүний нөөцийг сонгон шалгаруулж, мэргэжлийн үр дүнтэй баг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
01 · 05 — Өдөр тутмын захиргаа ба орчуулга
Захиргааны өдөр тутмын ажил болох албан бичиг бэлтгэх, орчуулуулах, албан бичиг хүлээн авах зэргийг өндөр түвшний хэлний мэдлэг бүхий ажилтнуудаараа дамжуулан үзүүлнэ.
Үйл ажиллагаа эхлээгүй хэрнээ оффис түрээслэх, ажиллах хүчин авах нь зардлын хувьд ашиггүй. Бид энэхүү үргүй зардлыг тань хэмнэнэ.
Хуулийн үйлчилгээ
Өмгөөллийн Грейт Форчиун Легал ХХК нь бизнесийн чиглэлээр дагнасан хуулийн фирм. Гэрээ, дүрэм, засаглалыг асуудал үүсэхээс өмнө зөв бэлтгэж, эрсдэлээс сэргийлнэ.
Олон компани хуулийн асуудлыг маргаан гарсны дараа л хэрэгтэй гэж үздэг. Гэтэл гэрээ хэлцэл, баримт бичиг, дүрэм журмаа асуудал үүсэхээс өмнө зөв, сайн боловсруулж, бэлтгэснээр аливаа маргаан үүсэхээс сэргийлэх, маргаан үүслээ гэхэд таны эрх ашгийг хамгаалах гол хүчин зүйл болдог бөгөөд энэ нь таны зардлыг ч мөн хэмнэдэг.
Хөнгөн сэтгэл хөдлөлөөр хандаж анхнаасаа хамтрагчтайгаа нарийн гэрээ байгуулаагүйгээс маргаан үүсч, шийдэх аргагүй гацаж олон арван жилийн маргаан үүссэн, эсхүл лицензийн материалаа буруу бүрдүүлснээс болж саатсан, гадаад ажилтны виз татгалзагдсан зэрэг тохиолдол цөөнгүй.

Төрөл 01 — Зөвлөх үйлчилгээ
Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, уул уурхай, барилга, хөдөлмөрийн харилцаа, виз, зөвшөөрөл болон бусад хувийн эрх зүйн чиглэлээр бүхий л зөвлөх ба баримт бичиг боловсруулах үйлчилгээ.
Төрөл 02 — Хэрэг маргаанд төлөөлөх
Захиргааны болон Иргэний эрх зүйн чиглэлээр шүүхэд болон арбитрын маргаанд төлөөлөн оролцох үйлчилгээ.
Та дараах нөхцөлүүдийн аль нэгэнд байна уу?
- Сайхан бизнесийн санаа байгаа ч хэрхэн хамтрах, хэрхэн ирээдүйд маргаан үүсэхээс сэргийлэхээ мэдэхгүй байна уу?
- Гэрээний гүйцэтгэл хангалтгүй эсхүл маргаан үүсч хохирол амссаар байна уу?
- Үйл ажиллагааны дүрэм журам чинь ойлгомжгүйгээс болж өдөр тутам өөрөө оролцож шийдсээр эсхүл үйл ажиллагаа тань саатсаар байна уу?
- Лиценз, зөвшөөрлийн материал хэрхэн бэлтгэх дээр эргэлзсээр байна уу?
- Гадаадаас ажилтан авах, виз бүрдүүлэх хэрэгцээ байгаа ч хэрхэн хийхээ мэдэхгүй байна уу?
- Хөрөнгө оруулах сонирхол байгаа ч тухайн төслийн ард хуулийн ямар эрсдэл байгааг тодорхойлж чадахгүй байна уу?
- Шүүх, арбитрын маргаандаа ялагдсаар эсхүл цаг хугацаа алдаж, эдийн засгийн хувьд хохирсоор байна уу?
02 · 01 — Хамтран ажиллах, үүсгэн байгуулах баримт бичиг
Аливаа төсөл, хамтын ажиллагаа эхлэхэд бүгд сайн сайхан талаа харж, итгэлцэл, нэрэлхүү зангаар асуудал үүсвэл хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалттай гэрээ хийх нь битгий хэл гэрээгүй гар бариад л төслөө эхлүүлдэг. Хэдий тийм ч асуудал үүсэх үед талууд хоорондоо ойлголцохгүй, тухайн үл ойлголцлыг шийдвэрлэх гэрээ хэлэлцээр байхгүйгээс маргаан даамжирч төсөл гацах, улмаар шүүх, арбитрын олон жилийн маргаан руу орж, эдийн засаг, бизнесийн боломжоор хохирдог.
Мөн хамтран компани байгуулахдаа хувьцаа эзэмшил, саналын эрх, шийдвэрлэх эрх хэмжээ, ТУЗ-ийн бүтэц, компанийн шийдвэр гаргалт, санхүүгийн хяналт гээд компанийн засаглалын чухал асуудлуудыг ач холбогдол өгөлгүй орхиж, шууд хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа руугаа ордог.
Иймд бид таны хамтран ажиллах гэрээ эсхүл компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, засаглалын баримт бичгийг бэлтгэж өгснөөр дээрх эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, маргаан үүссэн нөхцөлд таны эрх ашиг хамгаалагдах нөхцөл үүснэ.
02 · 02 — Гэрээ хэлцлийн төсөл бэлтгэх
Аливаа гэрээ хэлэлцээр гэдэг нь талуудын хоорондын харилцаа, түүнээс үүдэлтэй үүсэх эрсдэл, хохирол, хариуцлага, маргаан шийдвэрлэх гээд бүхий л харилцааг зохицуулах үндсэн бичиг баримт болдог.
Практикт талууд гэрээгээ маш товч байгуулах, маш олон харилцааг зохицуулахгүй орхисноос гэрээний хэрэгжилтийн явцад үл ойлголцол үүсч, улмаар маргаан үүсдэг. Тухайлбал, ажил гүйцэтгэх гэрээ дээр элбэг гардаг нэг нийтлэг алдаа нь тухайн ажлын хэсэг, нэгж бүрээр төсөв, гэрээнд эзлэх хувь хэмжээг нарийвчлан заадаггүй. Ийнхүү заагаагүй үед ажлын гүйцэтгэл доголдох, эсхүл дутуу гүйцэтгэгдсэн үед түүнийг хэрхэн тооцох дээр маргаан үүсдэг.
Иймд бид таныг эрсдэлээс хамгаалж, аливаа гэрээ бэлтгэхээс авахуулан байгуулах хэлэлцээрт хамт оролцох, гүйцэтгэлд нь хяналт тавих, дүгнэх зэрэг бүхий л процесст хамт оролцоно.
02 · 03 — Дүрэм, журам
Аливаа байгууллагад бодлого, дүрэм, журам нь баримт бичиг төдий бус, харин танай байгууллагыг таны өмнөөс удирдах бүхэл бүтэн систем байдаг. Ийм ч учраас нийтлэг нэг, бүх байгууллагад тохирсон дүрэм, журам гэж байдаггүй.
Зөвхөн Хөдөлмөрийн дотоод журмаас гадна худалдан авалт, баримт бичгийн журам, санхүүгийн журам, төлбөр тооцооны журам гээд маш олон дүрэм, журмыг байгууллагад боловсруулах шаардлагатай байдаг.
Хэрвээ танай ажил та л байхгүй бол явахгүй, та л шийдэж өгөхгүй бол зогсоод байгаа бол танай дүрэм, журам хангалтгүй байна гэсэн үг.
02 · 04 — Лиценз, зөвшөөрөл
Монгол Улсад зөвшөөрлийг Тусгай зөвшөөрөл (13 салбар · 253 үйл ажиллагаа) болон Энгийн зөвшөөрөл (12 салбар · 121 үйл ажиллагаа) гэж хоёр ангилдаг.
Баримт бичиг бүрдүүлэх, зөвшөөрлийн өргөдөл гаргах ажиллагаа нь нарийн төвөгтэй, туршлага шаарддаг, доод тал нь 1-2 сарын ажиллагаа байдаг. Буруу бүрдүүлсэн материал нь процессыг сар сараар хойшлуулах, улмаар зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл үүсгэж болно. Тусгай зөвшөөрлийн өргөдлийг татгалзсан нөхцөлд 6 сарын дотор дахин өргөдөл гаргах эрхгүй болдог.
02 · 05 — Гадаад ажилтан, виз
Монгол Улсын нийт хүн амын тоо ойролцоогоор 3.5 сая бөгөөд үүнээс 15 буюу түүнээс дээш насны ажиллах хүчний тоо нь 1.4 сая. Уул уурхай, барилгын салбар зэрэг биеийн хүчний хөдөлмөр шаардсан ажлын байр, мөн өндөр ур чадвар шаардсан инженерийн салбарт ажиллах хүчний дутагдал их болоод байна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол Улсын засгийн газар гадаадаас ажиллах хүчний тоонд хязгаарлалт тавихгүй, зарим салбаруудад төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа. Гадаад ажилтан авч ажиллуулах ажиллагаа нь дараах шат дамжлагатай:
- Тухайн ажлын байранд гадаад ажилтан авах эрхээ хөдөлмөр халамжаас авах
- Гадаад ажилтнаа олох
- Тухайн ажилтандаа урьдчилсан урилга авах
- Виз авах, Монгол Улсад авчлах
- Хөдөлмөр эхлэх зөвшөөрөл авах
- Оршин суух зөвшөөрөл авах
02 · 06 — Хуулийн дүн шинжилгээ (Due Diligence)
Аливаа бизнесийг худалдан авахад эсхүл хөрөнгө оруулсан бизнесийнхээ үйл ажиллагааг шалгахад хөндлөнгийн дүн шинжилгээ маш чухал байдаг. Тухайн бизнест одоо болон ирээдүйд ямар нэг эрсдэл байна уу? Одоогийн хувьцаа эзэмшил нь хууль ёсны бөгөөд маргаангүй байна уу? Компанийн эсрэг ямар нэг шүүхийн шийдвэр, авлага байна уу? Төлөгдөөгүй татвар эсхүл бусад төлөлтийн дутуу эсхүл эрсдэл байна уу?
Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч солигдлоо гээд тухайн компанийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа чөлөөлөгдөх, зайлсхийх боломж байдаггүй тул тухайн компани ямар эрсдэлтэй, хариуцлага хүлээж болохоор байгааг урьдчилан шалгах нь зайлшгүй байдаг.
Ийнхүү шалгаагүй гэнэн итгэлцлээр хөрөнгө оруулснаас үүдэн оруулсан хөрөнгө оруулалт нь үр ашиггүй өр төлбөрт явах, эсхүл өмнөх хувьцаа эзэмшигч нар нь маргаан үүсгэх зэргээр хохирсон нөхцөл Монгол Улсад цөөнгүй.
Бид нэлээд олон тооны M&A болон IPO гаргах ажиллагаа дээр хууль зүйн дүн шинжилгээг 2010 оноос хойш хийсэн туршлагатай бөгөөд гэрээт компаниудтайгаа хамтран уул уурхайн төсөлд цогц (хууль зүй, уурхайн олборлолт ба баяжуулах үйл ажиллагаа, ХАБЭА, татвар санхүү) хөндлөнгийн аудитын дүгнэлт хийж байсан туршлагатай.
02 · 07 — Шүүхэд төлөөлөх
Аливаа шүүхийн маргаан нь зөвхөн байгаагаа тайлбарлаад ярихаас гадна хууль зүйн гаргалгаа, тактикийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл шүүх нь таны гаргаж өгсөн нотлох баримт, хууль зүйн гаргалгааг л харгалзан үздэг.
Гэтэл маш олон иргэд, компани хэрэг маргаанд хуульч оролцуулалгүй өөрөө дур мэдэн хэрэгтэй, хэрэггүй тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримтууд гарган өгсөн байдаг. Нэгэнт гаргаж өгсөн баримт эсвэл ажиллагааг буцаах боломжгүй байдаг бөгөөд тэдгээр нь зарим тохиолдолд тухайн иргэн, компанийн санааг батлах гэхээсээ буруу тайлбарлагдах, эсрэгээрээ ялагдах нөхцөлийг үүсгэсэн байдаг.
Иймд аливаа маргааныг эхнээс нь буюу нэхэмжлэлийн шаардлагаа юу гэж гаргах вэ эсхүл хариу тайлбараа юу гэж өгөх вэ гэдгээс эхлээд мэргэжлийн үйл ажиллагаа байдаг. Бид таныг хэрэг маргаанаа нааштай шийдэх боломж, гаргалгаанд мэргэжлийн туслалцааг өөрийн баг болон гэрээт хуульч нараар дамжуулан гүйцэтгүүлнэ.
Гэрээгээ хичнээн сайн байгуулсан ч хэрэгжилтийн явцад хуульчтайгаа зөвшилцөлгүй маш олон алхам хийж, өөрийн эрх ашгийг муутгадаг.
Санхүүгийн үйлчилгээ
Грейт Форчиун Файнанс ХХК нь санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, татварын тайлагналыг хуулийн хүрээнд, мэргэжлийн багаар хөтөлж, аливаа шалгалт хяналтад бэлэн байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Шинэ компанид ч, үйл ажиллагаа нь эхэлсэн компанид ч хуулиар хүлээдэг нэг үүрэг нь санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах, санхүүгийн зохих хөтлөлт, архивлалт хийх байдаг.
Монгол Улсын татварын тухай хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байдаг. Гэтэл зохих ёсоор татвар, санхүүгийн баримтаа хөтлөөгүй, бүрдүүлээгүй эсхүл олон тооны нягтлан солигдсоноос санхүү, татварын баримт нь эмх цэгцгүй болсон байх нь элбэг. Ингэснээр татварын болон бусад санхүүгийн шалгалтаар төлөх ёсгүй хэрнээ баримтаар нотолж чадаагүйгээс нөхөн татвар, алданги, торгууль төлөх нөхцөл үүсч, эдийн засгийн хохирол амсах, их хэмжээний татварын өрөөс болж дансаа хаалгах зэрэг нөхцөл байдал үүсдэг.

Та дараах нөхцөлүүдийн аль нэгэнд байна уу?
- Санхүү, банкны гүйлгээгээ хариуцуулах итгэлтэй, хариуцлагатай ажилтан хайж байна уу?
- Санхүү, татварын тайлангаа хэрхэн гаргахаа мэдэхгүй, мэргэжлийн нягтлан хайж байна уу?
- Татварын эрсдэлээс хэрхэн сэргийлэх, ирээдүйд өндөр торгууль алданги төлөх вэ гэдгээс эмээж байна уу?
03 · 01 — Төлбөр, санхүүгийн үйлчилгээ
Аливаа бизнес жижиг томоос үл хамааран тодорхой хэмжээний гүйлгээ хийх, төлбөр хүлээн авах шаардлага байдаг. Итгэлтэй, хариуцлагатай ажилтанд өгөөгүйгээс мөнгө санхүүгээ залилуулсан, алдсан тохиолдол маш их байдаг.
Иймд мэргэжлийн, хариуцлагатай байгууллагад санхүүгийн гүйлгээ, үйлчилгээгээ даатгаснаар энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
03 · 02 — Нягтлан бодох бүртгэл, татварын тайлагнал
Байгууллага үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран санхүү, татварын шаардлага хангасан бүртгэл хөтлөх, тайлан гаргах хуулийн үүрэг байдаг.
Энэхүү үүргийг зардал багатайгаар, мэргэжлийн баг хамт олонд даатгаснаар та бүхэн зардлаа хэмнэхээс гадна ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ.
03 · 03 — Санхүүгийн хөндлөнгийн дүн шинжилгээ
Хөрөнгө оруулалт хийхийн өмнө эсхүл явцад төсөл, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалд бие даасан дүн шинжилгээ хийж, эрсдэл байгаа эсэхийг тодорхойлох нь хөрөнгө оруулагчийн хувьд маш чухал байдаг.
Хөндлөнгийн мэргэжлийн баг хамт олноор хийлгэснээр дүн шинжилгээ нь бие даасан байхаас гадна тухайн дүгнэлтдээ хариуцлага хүлээдэг болно.
Зохих баримтын бүрдүүлбэр, түүхийг бий болгон аливаа шалгалт хяналтад бэлэн байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Уул уурхайн зөвлөх үйлчилгээ
Грейт Форчиун ХХК нь хамтрагч Эрдэнэс Үндэсний Судалгаа Хөгжлийн Төв ХХК-ийн Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий багаар хайгуулаас ашиглалт хүртэлх бүхий л шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт бусад салбараас хавь илүү байдаг. Мөн энэ хэрээр уул уурхайн аливаа төсөл зарах гэсэн, хөрөнгө оруулалт татах гэсэн хувь хүмүүс, компани элбэг байдаг. Найдвартай төсөл олох, худалдан авах, үйл ажиллагаа явуулах нь маш их мэргэжлийн туслалцаа шаарддаг.
Уул уурхайн салбар нь бизнесийн хувьд ч, хөдөлмөр хамгаалал талаасаа ч эрсдэл өндөртэй салбарт тооцогддог тул нарийн зохицуулалт ихтэй бөгөөд найдвартай мэдээлэл, эрх зүйн хамгаалалт хамгаас чухал.
Та дараах нөхцөлүүдийн аль нэгэнд байна уу?
- Та сонирхож байгаа төслөө нөөц нь баталгаатай эсэхэд эргэлзсээр байна уу?
- Хэрхэн нөөцийн болон уул геологийн мэдээллийг нь шалгахаа мэдэхгүй, мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин олж чадахгүй байна уу?
- Хайгуулын лиценз байгаа боловч хайгуул хэрхэн хийхээ мэдэхгүй байна уу?
- Нөөцийн тайлан, ТЭЗҮ-гээ мэргэжлийн түвшинд бэлтгэх шаардлагатай байна уу?
- Хөрөнгө оруулсан уурхайн төсөл тань хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна уу?
Хайгуулаас ашиглалт хүртэл — уул уурхайн төслийн үндсэн 8 үе шат
Уул уурхайн аливаа төсөл нь олон тооны бичиг баримтын бүрдүүлбэрээс гадна мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын хөлс, хүч хөдөлмөрөөр босдог, ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг салбар юм. Нэг шатны жижиг алдаа, дутагдал ирээдүйд олон сая долларын алдагдал, эрсдэл дагуулах боломжтой байдаг. Тухайлбал, мэргэжлийн бус өрөмдлөг эсхүл геологийн жижиг алдаа ашиггүй төсөлд ихээхэн хөрөнгө оруулах шийдвэрийн үндэс болох боломжтой. Эсхүл ТЭЗҮ дэх технологийн нэг буруу сонголт нь бодит байдал дээр нийцээгүйгээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, олон сар алдагдал хүлээх нөхцөл рүү татан оруулж болно.
Хайгуулын тусгай зөвшөөрөл
Бусад этгээдээс худалдаж авах эсхүл шинээр авах. Анх 3 жилээр олгогддог бөгөөд 3, 3 жилээр сунгагдаж, дээд тал нь 12 жилийн хугацаатай байдаг.
Хайгуулын ажил
Тогтоосон хугацаанд багтаж нөөц тогтоох үүрэгтэй. Жил бүр хуульд заасан хэмжээний зардал гаргаж, ажлын болон байгаль орчны төлөвлөгөө, тайлангаа батлуулна.
Нөөцийн тайлан
Эдийн засгийн үр ашигтай нөөцийг тогтоож, тайлан хэлбэрээр батлуулна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл 30 жил, 20+20 жилээр сунгагдана.
ТЭЗҮ
Ордыг ашиглах техник, технологи, баяжуулалт, хүн хүч, санхүүг тодорхойлсон техник эдийн засгийн үндэслэл. Технологи өөрчлөгдвөл ТЭЗҮ-ийг заавал өөрчлөх шаардлагатай.
Байгаль орчны баримт бичгүүд
Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, БОМТ, түүний хэрэгжилтийн тайлан, усны зөвшөөрөл, гэрээ — жил бүр боловсруулж батлуулна.
Уурхайг ашиглалтад оруулах
ТЭЗҮ болон бусад зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэрийн барилга угсралт хийж, улсын комисст хүлээлгэн өгнө.
Жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө
Олборлолт, баяжуулалт болон бусад үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулснаар үйл ажиллагаа явуулах эрх үүсэх бөгөөд усны, тэсэлгээний зөвшөөрөл гарна.
Ашиглалтын үеийн хайгуул ба хяналт
Ашиглалтын явцад нэмэлт хайгуулын ажлын төлөвлөгөө, байнгын дотоод болон мэргэжлийн хөндлөнгийн хяналт.
Тусгай зөвшөөрөл авахаас олборлолт хүртэлх бүхий л шатанд шаардлагатай зөвлөх үйлчилгээ, баримт бичиг бэлтгэх, хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг манай мэргэжлийн баг таны өмнөөс гүйцэтгэнэ.
Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
Грейт Форчиун Трейд ХХК нь БНХАУ-даа шилдэгт тооцогдох нэг үйлдвэрийг чиглэл тус бүрд сонгож, албан ёсны хамтын ажиллагаа үүсгэн, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа, түрээс, засвар үйлчилгээг санал болгож байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг уул уурхайн салбар, экспортын бүтээгдэхүүний 92-94 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн салбарын дараа орох томоохон, гадны хөрөнгө оруулалт өндөртэй, идэвхтэй салбар нь барилгын салбар юм. Эдгээр хоёр салбар нь ажиллах хүчний шаардлагаас гадна ихээхэн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт шаарддаг салбарууд юм.
Манай компани нь тоног төхөөрөмжийн төрөл тус бүр дээр БНХАУ-даа шилдэгт тооцогдох зөвхөн нэг үйлдвэрийг сонгож, түүнтэй албан ёсны хамтын ажиллагааг үүсгэдэг. Энэ нь бидний урт хугацааны хамтын ажиллагаа, хэрэглэгч, худалдан авагчийн найдвартай байдалд чухал нөлөө үзүүлдэг.

Та дараах нөхцөлүүдийн аль нэгэнд байна уу?
- Уул уурхайн болон барилгын тоног төхөөрөмж БНХАУ-аас худалдан авах нь хямд ч ямар үйлдвэрээс, хэрхэн худалдан авахаа мэдэхгүй байна уу?
- Хэл, харилцаа холбоотой асуудал үүссээр байна уу?
- БНХАУ-аас худалдан авах хүсэлтэй ч дотоодын банк болон ББСБ гадаад худалдан авалтад тань зээл, лизинг гаргаж өгөхгүй байна уу?
- Худалдан авалтын дараах засвар үйлчилгээ, баталгаанд санаа зовсоор байна уу?
- Худалдан авалтын дараах үйлчилгээ, дэмжлэг, сэлбэг хэрэгслийн хангамжид санаа зовсоор байна уу?
Тоног төхөөрөмжийн худалдаа
01 · Цахилгаан генератор
12kW-аас 2,200kW хүртэлх хүчин чадалтай дизель цахилгаан үүсгүүрийг Perkins, Cummins, Yuchai, Weichai хөдөлгүүртэйгээр таны хүсэлт, хэрэгцээнд нийцүүлэн энгийн төмөр хайрцагнаас авахуулан контайнертой, нэмэлт дулаалга, халаалтын төхөөрөмжтэй, ухаалаг алсын удирдлагын системтэй, бүрэн автомат сэлгэн залгах буюу ATS системтэй бүхий л нөхцөлөөр нийлүүлнэ.
02 · Далд уурхайн налуу ам ба олборлолт
Хойст, түүний удирдлага, төмөр зам, вагон, гар өрөм (YT28, YT29 гэх мэт), ачигч машин, вагоны зүтгүүр гэх мэт далд уурхайн бүхий л тоног төхөөрөмжийг бэлэн болон захиалгаар нийлүүлнэ.
03 · Далд уурхайн машин механизм
Механикжсан далд уурхайн олборлолтод шаардлагатай дамп трак, ковш, өрмийн машин, хайчин өргүүр — үйлдвэрүүдийн албан ёсны төлөөлөгч бөгөөд захиалгаар нийлүүлж, сэлбэг засвар үйлчилгээг үзүүлнэ.
04 · Ил уурхай, барилгын машин механизм
Ил уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай ковш, хово, экскаватор, булдозер зэрэг хүнд машин механизмыг таны захиалгаар нийлүүлнэ.
Сэлбэгийн худалдаа, түрээс ба хуучин тоног төхөөрөмж
05 · Тос, тосолгооны материал, шүүр
Бүх төрлийн тоног төхөөрөмжийн моторын тос, компрессорын шингэн, антифриз болон тос, түлш, ус, агаар зэрэг бүх төрлийн шүүрийг бэлнээр болон захиалгаар нийлүүлнэ.
06 · Өрмийн хошуу
Ил уурхайн болон худгын зориулалттай цохилтот болон эргэлтэт бүх төрлийн өрмийн хошуу, далд уурхайн тэсэлгээний өрмийн хошуу, штанк-ыг захиалгаар болон бэлнээр нийлүүлнэ.
07 · Тоног төхөөрөмжийн түрээс
800kW хүчин чадал бүхий Камминс бренд (Камминс Стамфорд цахилгаан үүсгүүртэй) бүрэн автомат ажиллагаа, контайнераар тоноглосон цахилгаан үүсгүүрийг байнгын болон нөөцийн цахилгаан хангамжид зах зээлийн үнээс хямд, уян хатан нөхцөлөөр түрээслүүлнэ. Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохирсон дулаалга, автомат хөшиг, түлш, ус, тос, нэмэлт халаагчаар тоноглогдсон.
08 · Хуучин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
Санхүүгийн хувьд хязгаарлагдмал нөхцөлд хамгийн зөв сонголт. Зохих нийлүүлэгчийг олж, бүх үзлэг оношилгоог хийж, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэсний үндсэн дээр баталгаат хугацаатай нийлүүлнэ.
Тоног төхөөрөмжийн төрөл тус бүр дээр БНХАУ-даа шилдэгт тооцогдох нэг үйлдвэртэй албан ёсоор хамтран ажилладаг нь хэрэглэгчдийн найдвартай байдлын үндэс.