Дэлгүүр

Нөөц цахилгаан ба нарны эрчим хүчний иж бүрдэл — инвертер, лити батерей, нарны хавтан. Шууд нийлүүлэлт, баталгаат хугацаа, угсралт-тохиргооны дэмжлэгтэй.

Улаанбаатарын айл өрх, оффис, жижиг үйлдвэрлэлд зориулсан эрчим хүчний хуримтлуурын систем. Хэрэглээнийхээ хэмжээнд тохирсон инвертер, батерейг сонгож, шаардлагатай бол нарны хавтантай хослуулан өдрийн эрчим хүчээ өөрөө үйлдвэрлэх боломжтой.

Доорх тооцоолуураар өрхийнхөө хэрэглээг нэг минутад тооцоолж, ямар хэмжээний систем тохирохыг шууд харна уу.

Баталгаат хугацааИнвертер 1.5 жил · Батерей 10 жил (6000+ цикл)
Монгол Улсад шууд нийлүүлнэГаалийн болон тээврийн асуудлыг бид хариуцна
Угсралт, тохиргоо, сургалтСуурилуулалтаас хойш техникийн дэмжлэг үзүүлнэ
01
Инвертер

HSI 5000AP

Нарны цэнэглэгч, инвертер, автомат сэлгэн залгалтыг нэгтгэсэн "all-in-one" төхөөрөмж. Цахилгаан тасрахад 10 мс дотор батерей руу шилжинэ.

5,000 Вт48 ВЦэвэр синус6 хүртэл зэрэгцүүлнэWi-Fi хяналт
Үндсэн үзүүлэлт
Нэрлэсэн чадал5,000 Вт (оргил 10,000 ВА)
Гаралтын хүчдэл / давтамж230 В AC · 50/60 Гц, цэвэр синус
Шилжих хугацаа10 мс
Хөдөлгүүрийн ачаалал4 морины хүч хүртэл
Батерей48 В — лити
Сүлжээ/генератороос цэнэглэх80 А (хосолсон горимд 100 А)
Нарны оролт (PV)7,500 Вт хүртэл · MPPT 60–450 В
MPPT үр ашиг99.9% · инвертерийн үр ашиг >92%
Хэмжээ / жин359×290×133 мм · 8.5 кг
ХолболтRS485 / USB / Wi-Fi / сухой контакт
Баталгаат хугацаа1.5 жил · IEC62109-1/2, FCC class B
Сүлжээ, генератор, нар — гурвуулантай ажиллана
Лити батерейтай BMS холболттой
Алсын зайнаас утсаар хянах
6 ширхгийг зэрэгцүүлж 30 кВт хүртэл
02
Лити батерей

HZR-100 / 200 / 280-16S

LiFePO₄ технологийн хананд бэхлэх батерей. Дотроо BMS хамгаалалттай, хэмжсэн багтаамж нь нэрлэснээсээ 5%-иар их.

51.2 В5.1 / 10.2 / 14.3 кВт.ц10 жилийн баталгаа6,000+ цикл
Лити батерей HZR-100HZR-200HZR-280
Багтаамж (кВт.ц) 5.1210.2414.34
Ашиглах боломжтой (кВт.ц) 4.69.212.9
Хүчдэл 51.2 В (16S LiFePO₄)
Цэнэг/цэнэг алдалтын гүйдэл 50 А100 А140 А
Жин 52 кг104 кг115 кг
Хэмжээ (мм) 440×453×206440×804×196631×473×266
Циклийн тоо 6,000+ (90% DOD) · ашиглалтын хугацаа 10 жил+
Холболт RS485 / CAN / Bluetooth (сонголтоор)
Гэрчилгээ CE / IEC / UN38.3 / MSDS

Хананд бэхлэх загвар. Ажиллах температур 0–40°C тул дулаан өрөөнд суурилуулна. Нэг системд хэд хэдэн батерей параллель холбож багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой.

03
Нарны хавтан

Jinko · Longi

Дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн N-type хавтан. Монголын нарлаг өдрийн тоо нь нарны системийг үр ашигтай болгодог.

JinkoLongiN-typeМонокристалл
Ерөнхий үзүүлэлт
Чадал570–620 Вт / хавтан (загвараас хамаарна)
ТехнологиN-type монокристалл, bifacial сонголттой
Үр ашиг22–23%
СуурилуулалтДээвэр болон газрын бүтээц
HSI 5000AP-тай хослол7,500 Вт хүртэл (≈13 хавтан)
Цас, мөсөнд тэсвэртэй хүрээ
Бага гэрэлд ажиллах чанар сайн
Өвлийн улиралд цэвэрлэхэд хялбар
Батерейтай хослуулж өдрийн эрчим хүч

⚠ Тодорхой загварын нарийвчилсан үзүүлэлт, гарц, баталгаат хугацааг захиалгын үед үйлдвэрлэгчийн datasheet-ээр баталгаажуулж өгнө.

Доорх тооцоолуур таны хэрэглээнд аль нь тохирохыг өөрөө санал болгоно.

Багц 01 · Үндсэн

Гэрэл, интернэт, хөргөгч

  • HSI 5000AP инвертер × 1
  • HZR-100 (5.1 кВт.ц) × 1
  • Угсралт, тохиргоо
Тасралтын үед зайлшгүй ачаалал
Багц 02 · Өрхийн бүрэн

Гал тогоо, угаалга багтана

  • HSI 5000AP инвертер × 1
  • HZR-200 (10.2 кВт.ц) × 1
  • Угсралт, тохиргоо, сургалт
Хамгийн их сонгогддог
Багц 03 · Нартай

Өдрийн эрчим хүчээ өөрөө

  • HSI 5000AP инвертер × 1
  • HZR-280 (14.3 кВт.ц) × 1
  • Нарны хавтан 6–10 ш
Цахилгааны төлбөр буурна

Хэдэн өрөөтэй, хэдүүлээ амьдардаг, ямар хэрэгсэл хэрэглэдгээ сонгоход өдөр/сар/жилийн хэрэглээ, оргил ачаалал, CO₂ ялгаруулалт болон тохирох системийн хэмжээ шууд тооцоологдоно.

1. Өрхийн мэдээлэл

Гэрт хүн байх хугацаа урт байх тусам гэрэл, телевиз, компьютер, хоол бэлтгэлийн хэрэглээ нэмэгдэнэ.

2. Цахилгаан хэрэгсэл

Цахилгаан хэрэгсэлЧадалТоо, ширхэг

Тоо хэмжээг өөрчилж болно. Өрөө, гишүүдийн тоог сонгоход гэрэл, цэнэглэгч зэрэг нь автоматаар тохируулагдана.

3. Үр дүн

—
кВт.ц / өдөр
—
кВт.ц / сар
—
шаардлагатай таслуур, А
—
кВт.ц / жил
—
CO₂ тн / жил

Өдрийн ачааллын хуваарь — цаг тутмын дундаж чадал (кВт)

0246810121416182022
Тухайн цагийн дундаж хэрэглээ Тухайн цагт зэрэг асах үеийн дээд чадал — инвертер үүгээр сонгоно

Танд санал болгох систем

—

5 kW
HSI 5000AP × 1

—

  • —
  • —
  • —
  • Зэрэг ажиллах дээд чадал: 5 kW
10 kW
HSI 5000AP × 2

—

  • —
  • —
  • —
  • Зэрэг ажиллах дээд чадал: 10 kW
(+976) 77 22 28 15

Тооцоолол нь ердийн хэрэглээний загварт тулгуурласан дундаж үзүүлэлт бөгөөд бодит хэрэглээ өрх бүрийн зуршил, улирлаас хамаарч өөрчлөгдөнө. Нарийвчилсан тооцоог манай инженер газар дээр нь хийнэ.

Бизнесийн мэдээллийн товхимол

Долоо хоног, сар тутмын бизнесийн мэдээллийн товхимолыг имэйлээр хүлээн аваарай.