Монгол Улсын 2026 оны өвөл дахин цахилгаан хязгаарлах магадлалтай
2026 оны 6 сарын 16-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос Монгол Улсын эрчим хүчний систем ба нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн (https://itoim.mn/a/2026/06/16/society/koq?cb674ed1340234294d5960e435a97470).
Монгол Улсын хувьд жилд 150 МВт хэрэглээ шинээр нэмэгдэж, тухайн хэрэглээг дөнгөж нөхөх хэмжээний эх үүсвэрийг ашиглалтад оруулсаар ирсэн.
2025 онд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 12.5 тэрбум кВт.цагт хүрч, өмнөх онтой харьцуулахад 8.2 хувь буюу 948.6 сая кВт.цагаар өссөн байна
Монгол Улсын хувьд өвлийн ид ачаалллын үеийн нийт хэрэглээний 21 орчим хувийг БНХАУ болон ОХУ-аас нэмэлтээр хангаж, дутагдлыг нөхдөг. Гэвч техникийн боломжийн хувьд үүнээс нэмэгдүүлэх боломжгүй байдаг.

2025 оны 6 сарын 2-ны өдөр ДЦС 3-ын 9-р турбинд осол гарснаар 50 МВт цахилгааны ачааллын эх үүсвэр доголдсон. Тухайн турбиныг шинээр сольж ашиглалтад оруулахад 2-оос 3 жил шаардлагатай. Мөн тус өвөл шинээр ашиглалтанд орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад доголдол гарсны улмаас бүрэн хүчин чадал буюу 300 МВт нийлүүлж чадаагүй.

Ингэснээр 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний систем суурилагдсан нийт хүчин чадлаа бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй, аваарын горимд ажилласан бөгөөд хамгийн их ачаалал 1803 МВт-д хүрсэн. Монгол Улсын хувьд оройн 17 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд эрчим хүчний ачаалал дээд хэмжээндээ хүрдэг.
Гэтэл 2025-аас 2026 онд шилжих өвөл тооцоолоогүй ослуудын улмаас 227 МВт чадлын дутагдал үүссэн. Үүний улмаас Монгол Улсын хэмжээнд, түүний дотор Улаанбаатар хотод цахилгааны хязгаарлалтыг 2025 оны 12 сарын 15-аас 2026 оны 2 сарын сүүл хүртэлх хугацаанд өдөр бүр дунджаар 4 орчим цагаар (өглөөгүүр 2 цаг, орой 2 цаг гэх байдлаар ихэвчлэн зохицуулалт хийж байсан) хийж байсан (https://energy.gov.mn/post/172208).

Гэтэл 2025 оны намар холбогдох албан тушаалтнууд дээрх ослууд болон дутагдлыг ноцтой асуудал биш гэж мэдээлж байсны улмаас аж ахуйн нэгж, иргэд бэлтгэлгүй байсан нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, тоног төхөөрөмж гэмтэх, бүтээгдэхүүн муудах зэрэг маш олон эрсдэл үүссэн.
2025-аас 2026 оны өвөл нийт хэрэглээний 78 хувь буюу 9.8 тэрбум кВт.цагийг дотоодын эх үүсвэрээр хангаж, үлдсэн 22 хувь буюу 2.7 тэрбум кВт.цагийг импортоор нийлүүлжээ (https://gogo.mn/r/2m7773).
Нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2030 оны түвшинд 3328 МВт хүрэх бөгөөд тэр үед цахилгаан эрчим хүчний чадлын дутагдал 1848 МВт хүрэх тооцоо гарчээ.
2026 оны 6 сарын 16-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өгсөн мэдээллээр 2026-с 2027 онд шилжих өвөл ачаалал 1,950 МВт-д хүрч эрчим хүчний салбарт ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх бодит эрсдэл үүссэн болохыг мэдэгдсэн.
Дээрх дутдагдлыг нөхөхөөр тодорхой ажлууд хийгдэж байгаа ч тэдгээр нь зөвхөн 2026 онд нэмэгдсэн тухайн 150 МВт-ыг л нөхөх бөгөөд 2025-с 2026 оны өвөл үүссэнтэй адил нөхцөл байдал үүсэх эрсдэл маш өндөр байгаа бөгөөд цахилгааны тодорхой хязгаарлалт хийх байдлаар тус өвлийг давах болохыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурьдсан (https://gogo.mn/r/2m73x3).

Дээрх нөхцөл байдлын улмаас Монгол Улсад, тэр тусмаа Улаанбаатар хотод нөөцийн цахилгаан үүсгүүрийн хэрэглээ, эрэлт өсөөд байна.