Б. Чинзориг
Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер, Баяжуулагч

Доктор Б.Чинзориг нь ашигт малтмалын баяжуулалтын технологи, тогтвортой хөгжлийн загварчлалын чиглэлээр мэргэшсэн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд мэргэжлээрээ салбартаа тасралтгүй 27 жил ажилласан туршлагатай.
Тэрээр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн харъяа Экологи, тогтвортой хөгжлийн төвийн захирал, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн профессор, Эрдэнэс Үндэсний Судалгаа Хөгжлийн Төв ХХК-ийн зөвлөх зэрэг ажил, албан тушаалыг хашиж байна.
Тэрээр Уул уурхайн менежментийн чиглэлээр Бизнесийн удирдлагын магистр, Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаагаар Техникийн ухааны доктор (Ph.D) зэргийг тус тус хамгаалсан.
Б.Чинзориг нь Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын уул уурхайн профессорын холбооны гишүүн зэрэг сонгуульт албан тушаалыг мөн хашдаг.
Тэрээр 53 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг дотоод, гадаад сэтгүүлд одоогоор хэвлүүлээд байна. Тухайлбал, Powder Technology, сэтгүүлд Separation and Purification Technology, Ceramics International сэдвээр өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн байдаг.
Мөн гадаад болон дотоодод 12 зохиогчийн эрх, оюуны өмчийн бүтээл бүртгүүлж, 37 гэрээт ажил, зөвлөх үйлчилгээний төслийг амжилттай удирдах болох хамтран ажиллаж хэрэгжүүлсэн.