Г. Ганзул
Ахлах хуульч

Ахлах хуульч Г.Ганзул нь ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2017 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2018 оны 1 сараас 2018 оны 9 сар хүртэл шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Шүүгчийн туслах, 2018 оны 9 сараас 2020 оны 9 сар хүртэл Сити Палас ХХК-д Хуулийн зөвлөх, 2020 оны 9 сараас 10 сар хүртэл Глобал Бридж ХХК-д Хуульч, 2020 оны 9 сараас 2022 оны 12 сар хүртэл Ай энд Жи Интернэшнл ХХК-д Ахлах хуульч, 2023 оны 1 сараас 2025 оны 9 сар хүртэл Таван Богд группд Хуульч зэрэг албан тушаалыг тус тус хашиж байсан.
Г.Ганзул нь хууль зүйн салбарт тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, Хуульчийн мэргэжлийн эрхтэй хуульч юм. 2025 оны 10 сараас Грейт Форчиун Легал ХХК-д Ахлах хуульч албан тушаалд ажиллаж байна.