Б. Заантогтох
Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирал Б.Заантогтох нь 2011 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2016 онд БНХАУ-ын Huazhong Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд «Бизнесийн болон Худалдааны эрх зүй» чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.
2010–2012 онд ELC (одоогийн Snow Hill) хуулийн фирмд туслах хуульч, 2016–2020 онд Өмгөөллийн Эй Зэт Эс хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, захирал, 2018–2020 онд Юу Би Зэт Консалтинг ХХК (тэсэлгээний өрөмдлөг, тоног төхөөрөмжийн худалдааны компани)-д Гүйцэтгэх захирал, 2020–2025 онд Наран Мандал Энтерпрайзес ХХК (алтны үндсэн орд)-д Ерөнхий зөвлөх, Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг тус тус хашсан.
Мэргэжлийн үнэмлэхтэй хуульч, өмгөөлөгч бөгөөд хууль болон бизнесийн удирдлагын чиглэлээр 15 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай.