С. Чулуунхуяг
Техникийн ухааны доктор (Ph.D), Профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер

Доктор С.Чулуунхуяг нь мэргэжлээрээ 42 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын усны нөөцийн бодлого, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, тэргүүлэх зөвлөх инженер юм.
Тэрээр Ус хангамж, бохир ус зайлуулалт мэргэжлээр ОХУ, Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг баклавр, Ус хангамжийн технологиор Дэд доктор (Ph.D) зэргийг тус тус хамгаалсан, ШУТИС-ийн профессор цолтой эрдэмтэн, инженер юм.
С.Чулуунхуяг нь одоогоор “Эрдэнэс үндэсний судалгаа, хөгжлийн төв” ХХК-д зөвлөх, ШУТИС-д Зөвлөх профессор зэрэг албан тушаалыг, Монгол Улсын усны акедимын ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байна.
Тэрээр гадаад болон дотоодын 12 зохиогчийн эрх, патент эзэмшихээс гадна Герман, Япон, АНУ-ын их сургуулиудтай хамтарсан олон улсын төслүүдийг хэрэгжүүлсэн.