П.Мөнхбаатар
Химийн ухааны доктор (Ph.D), Профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Аналитик химич

Доктор П.Мөнхбаатар нь мэргэжлээрээ 46 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Япон, Герман, АНУ-ын их сургуулиудтай хамтарсан олон улсын төслүүдийг амжилттай удирдсан туршлагатай.
П.Мөнхбаатар нь Аналитик химич мэргэжлээр Москвагийн Их сургуульд Доктор (Ph.D) зэрэг хамгаалсан.
Тэрээр одоо ШУТИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд Профессор, ахмад багш, “Эрдэнэс үндэсний судалгаа хөгжлийн төв” ХХК-д зөвлөх зэрэг албан тушаалыг хашихын сацуу Монголын химич, химийн инженер технологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлын амжилттай хашиж байна.
П. Мөнхбаатар гаадаад, дотоодын шинжлэх ухааны сэтгүүлд 100 гаруй судалгааны ажил нийтлүүлж, 19 ном, сурах бичиг, товхимол хэвлүүлж, 4 зохиогчийн эрхийг бүртгүүлсэн байна.
Түүний туурвисан 19 сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл нь өнөөдөр Монгол Улсын химийн инженерийн салбарын гол гарын авлага болж байна.